СБД: 13:00-14:00 цагийн хооронд цахилгааны тэг зогсолт хийнэ

2020 оны 12-р сарын 17 өдөр, 14 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
131314753_1935225346620327_6129924476557413655_o

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө нутгийн захиргааны байгууллагууд шат шатандаа хариуцлагатай ажиллаж байна.

Засгийн газраас бүх айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийг 7 сарын хугацаатай төрөөс бүрэн хариуцахаар болсон. Энэхүү хөнгөлөлтөд төрийн болон төсөвт байгууллагууд хамрагдаагүй.

Хэдийгээр төрийн байгууллага цахилгааны хөнгөлөлтөд хамраагдаагүй ч гэлээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газар болон Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны байранд 13:00-14:00 цагийн хооронд эрчим хүчний ТЭГ зогсолт хийн, байгууллагын хэмжээнд цахилгаанаар ажилладаг бүх техник, хэрэгслийнхээ тогийг салган түр хязгаарлалт хийхээр боллоо.

Ийнхүү төрийн байгууллага цахилгааны хэмнэлт хийх санаачилгыг гарган иргэд, олон нийт болон бусад төрийн болон төрийн бус бүх аж ахуй нэгж байгууллагуудыг “ЗӨВ ХЭРЭГЛЭЭ, ЭЕРЭГ ХАНДЛАГА”-д уриалж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.