Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Аж ахуйн нэгж байгууллагад коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2020 оны 12 дугаар сарын 17-нд зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь ажлын байранд коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах чадавхыг бий болгох зорилготой. Сургалтад дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ААНБ-ын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд оролцох юм.
Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудад коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх ажлыг яагаад зохион байгуулах шаардлагатай, (урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нөхцөлд ямар хор уршиг үүсэх, коронавируст халдвар (COVID-19)-ын өртөлтөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад “Шалгах хуудас”-ыг ашиглах нь, шалгах үзүүлэлтийг тодорхойлоход анхаарах асуудлууд, коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, “Бэлэн байдлын төлөвлөгөө”-г боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах зэрэг чухал ач холбогдол бүхий 8 сэдвийн хүрээнд сургалт явагдана.