Ковид-19 халдвараар өвчилж эдгэрсэн хүнд өгөх зөвлөмж

2020 оны 12-р сарын 16 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
129955347_2801456106798017_417518478208599496_o_20201207043004

Гэрийн тусгаарлалт

  1. Халдварыг бусдад тараах, дахин халдвар авахаас сэргийлэхийн тулд гэртээ 7 хоног тусгаарлагдах
  2. Ажил, сургууль, олон нийтийн газраар явахгүй байх. Зөвхөн эмнэлгийн тусламж авах шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарах
  3. Аяга, таваг, халбага, сэрээ, гар нүүрийн алчуур, шүдний оо, цагаан хэрэгсэл зэргийг гэр бүлийн гишүүдтэй хамт хэрэглэж болохгүй
  4. Өөрийн “байнга хүрдэг” хэсгүүд (ширээний тавцан, тавиур, ариун цэврийн өрөөний эд зүйлс, “00” суултуур, гар утас, компьютерийн гар, таблет, орны хажууд талын шүүгээний тавцан), гадаргууг өдөр бүр цэвэрлэх
  5. Цус, өтгөн, биеийн шингэнээр бохирлогдсон гадаргуу, цагаан хэрэгсэл, эд зүйлсийг яаралтай сольж, тухай бүр нь цэвэрлэх, угаах
  6. Эмнэлэгт хэрэглэж байсан хувцас, цагаан хэрэглэл, эд зүйлсийг угаалгын нунтагт дэвтээж угаасны дараа хэрэглэх
  7. Гадуур өмсдөг хувцас, гуталтай гэртээ явахгүй байх
  8. Гэрийн тусгаарлалт дуусгаад хэвийн амьдралаа үргэлжлүүлэхдээ коронавируст халдварыг дахин авахаас сэргийлж амны хаалтаа зөв зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа савандаж угаах/халдваргүйжүүлж хэвших

Дархлаагаа дэмжих

  1. Дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэх
  2. Оройд 22:00 цагаас хэтрэхгүй унтаж амрах
  3. Томуу болон бусад амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх
  4. Өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийх

Эрүүл ахуйн дэглэм сахих

  1. Ханиаж, найтаахдаа тохиойндоо эсвэл амны цаас, алчуур ашиглах
  2. Ханиах, найтаах, бие зассаны дараа, нус нийх, хооллохоосоо өмнө эсвэл хоол хийхээс өмнө гараа урсгал усаар савандаж 20 секундын турш угаах эсвэл хамгийн багадаа 60% -ийн спирт агуулсан гар ариутгагчаар гарынхаа бүх хэсгийг ариутгах, хуурай болтол нь үрж хэвших
  3. Гэртээ 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
  4. Чийгтэй цэвэрлэгээг дээрээс доош, цэврээс бохир чиглэлд өдөр тутам хийх
  5. Хайртай, дотны хүмүүс, ахмад настан, архаг, суурь өвчтэй хүнийг амьсгалын замын өвчинд өртөхөөс сэргийлж халамжилж, аль болох гадуур олон нийтийн газар явахаас зайлсхийх
  6. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх аргуудыг ягштал биелүүлэх
  7. Та гэр бүлийнхэндээ амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн дэглэмүүдийг сахих
  8. Бие зассаны дараа суултуурын тагийг таглаж усаа татах

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.