Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 сарын 03-ны өдрийн А/1272 дугаар захирамжаар амьжиргааны түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 20000 өрхөд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх шийдвэр гарч уг ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахын Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгасан.
Энэ ажлын хүрээнд тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгуулдагуудын хүнсний багц бүрдүүлэлт, бараа татан авалт, савлагааны ажлын эхлэлтэй танилцлаа. Багцад амны хаалт, гурил, будаа, гоймон, ургамлын тос, цай зэрэг багтаж байна.
Өрхүүдэд хүргэх ажлыг дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс хариуцна.