Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 100-200 орыг тус тус ашиглалтанд оруулаад байна. ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн 40 ортой тасгийг 80 ортой болгон өргөтгөж, агааржуулалтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжөөр хангасан.
ХӨСҮТ –ийн тандалт судалгааны баг болон лабораторийн ачаалал эрс ихэссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн ажилтан халдварт өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул бид эрсдэлийг тооцон, үйл ажиллагааг доголдолгүй явуулахын тулд НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори, хүн амд суурилсан тандалтыг тус төвийг түшиглэн явуулахаар зохион байгуулж байна. Цаашид 7 аймаг болон нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Цэргийн төв эмнэлэгт молекул биологийн лаборатори шинээр байгуулахаар ажиллаж байна.