Нийслэлд тогтоосон хөл хориог гурван хоног сунгалаа

2020 оны 12-р сарын 09 өдөр, 11 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
129900223_1295526794141449_6412413885343235755_o

Нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл буюу 3 хоногоор сунгахаар боллоо.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сулруулах, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар хэлэлцээд ийм шийдвэр гаргасан бөгөөд энэ хугацаанд аж ахуйн нэгж, иргэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, бэлтгэл ажлыг хангуулах юм.

Харин Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэн арванхоёрдугаар сарын 21-ний 06.00 цаг хүртэл хугацаагаар сунгалаа.

12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэлд тогтоосон хамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих бөгөөд эхний ээлжинд хими цэвэрлэгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын материалын худалдаа, авто зогсоол, такси үйлчилгээ зэрэг 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.