Монгол хонины мах Хайнаньд хүрлээ

2020 оны 12-р сарын 08 өдөр, 14 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2020120810155093744

Монгол улсаас Хятад улстад хандивласан хонины махыг түгээх ажлыг БНХАУ-ын Худалдааны яамнаас хийж байна. “Монголоос хандивласан хонь” гэсэн шошго бүхий 308 хайрцагт савласан хонины махыг энэ сарын 7-ны өдөр Хайнань мужийн Хайөкү хотын эмнэлгийн 865 эмч ажилтанд гардуулжээ. Эдгээр эмч сувилагч нар Үханьд туслах багт ажилласан мэргэжилтнүүд билээ. Хонины махыг тахлын үеэр Үханьд очиж ажилласан Хятадын өнцөг булан бүрийн эмч нарт өөрийнх нь нэр дээр савлан илгээж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэсэн юм.

2020120810155728626

2020120810155742606

Эх сурвалж:CCTV.com

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.