Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газраас ломбард эрхлэгчдэд хандлаа

2020 оны 12-р сарын 08 өдөр, 10 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shudarga

Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд  /ломбардуудад/ дараах захирамжийг хүргүүлжээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчээс зээл авсан иргэний зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд:

1. Зээлийн барьцаанд байгаа үнэт эдлэл болон бусад эд хөрөнгийг зээлдэгч хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан борлуулахгүй байх

2. Зээлдэгч иргэнд зээлийн гэрээний хугацааг сунгах эсхүл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барьцаанд байгаа эд хөрөнгөө эргүүлэн авах боломж олгож ажиллахыг зөвлөж байна гэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.