2020.12.06-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23.341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1, Дорноговь аймагт 3 тохиолдол шинээр илэрчээ.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 887 боллоо.
- Нийслэл болон зургаан аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 439 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Улаанбаатар -128
- Сэлэнгэ -203
- Дархан-Уул -45
- Дорноговь -31
- Орхон -25
- Говьсүмбэр -4
- Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Баянгол дүүрэг -32
- Баянзүрх дүүрэг -25
- Чингэлтэй дүүрэг -8
- Сүхбаатар дүүрэг -26
- Сонгинохайрхан дүүрэг -18
- Хан-Уул дүүрэг -18
- Багануур дүүрэг -1
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:
- Баянгол – 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18-р хороо
- Баянзүрх – 4, 8, 9, 10, 14, 22-р хороо
- Сүхбаатар – 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо
- Сонгинохайрхан – 1, 7, 13, 16, 19, 20, 29, 30-р хороо
- Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо
- Чингэлтэй – 6, 7, 13, 16, 19-р хороо
- Багануур – 4-р хороо
Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 494 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 байна.