Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүд цар тахлын үеийн хатуу хөл хорионы үед тусламж шаардлагатай байгаа өрхүүдэд тусламж хүргүүлжээ.
Тэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулж хүнсний бүтээгдэхүүний багц болон сайжруулсан түлш бэлтгэсэн байна. Эмэгтэй гишүүд тусламжийн бүтээгдэхүүнээ УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүн Н.Учралын бие төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Тус албанаас зорилтот бүлгийн иргэдэд хүнс болон сайжруулсан түлшний тусламжийг тараах ажээ.
Цар тахлын үеийн бэлэн байдлын зэрэгт амьдарч буй зорилтот бүлгийн иргэдэд бага ч гэсэн дэмжлэг болох болтугай.