Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 849 боллоо

2020 оны 12-р сарын 06 өдөр, 14 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eruul mendiin yam

2020.12.05-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 14.019 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 849 боллоо.

129618366_1200086673740046_7551150694284634379_o

  • Нийслэл болон 6 аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 404 байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Улаанбаатар -99
  • Сэлэнгэ -201
  • Дархан-Уул -45
  • Дорноговь -28
  • Орхон -24
  • Говьсүмбэр -4
  • Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Баянгол дүүрэг -26
  • Баянзүрх дүүрэг -24
  • Чингэлтэй дүүрэг -1
  • Сүхбаатар дүүрэг -16
  • Сонгинохайрхан дүүрэг -15
  • Хан-Уул дүүрэг -16
  • Багануур дүүрэг -1

БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:

  • Баянгол – 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
  • Баянзүрх – 4, 10, 14, 15, 22-р хороо
  • Сүхбаатар – 7, 12, 13, 16, 18-р хороо
  • Сонгинохайрхан – 1, 7, 16, 19, 20, 29-р хороо
  • Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо
  • Чингэлтэй – 19-р хороо
  • Багануур – 4-р хороо

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 456 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 байна.

Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах 19 байранд 1017 хүн байна.

Гэрийн ажиглалтад нийслэлд 518, орон нутагт 39 хүн шилжлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.