Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутаг явах оюутнуудыг тодорхой хуваарийн дагуу “COVID-19”-ын PCR шинжилгээнд хамруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хувьд зөвхөн МУИС-д суралцдаг, оюутны байрнаас гадуур амьдарч байгаа оюутнуудыг дараах байршлууд дээр хүлээн авч хамруулна. Шинжилгээ өнөө өглөөний 08.00 цагаас эхэлсэн, одоо үргэлжилж байна.
Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ. Шинжилгээний дугаар авах шаардлагагүй. Оюутнууд дараах байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
#ЖИЧ: Бусад сургуулийн хуваарийг МУИС-ийн оюутны шинжилгээ дууссны дараа, тухай бүр оруулна. Нэг дор ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.