Сүхбаатар дүүргийн Онцгой комисст өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 1-р курсын сонсогчид гэр хорооллын зорилтот бүлгийн 50 өрхөд зориулж, хүнсний багцын тусламж үзүүлж байгаагаа хүлээлгэн өглөө. Хүнсний багцад 6 нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүн багтжээ. Эдгээр оюутнууд нь дүүргийн гэр хороолол бүхий хороодод эргүүл, хамгааллын үүрэг гүйцэтгэж байгаа сонсогч нар юм.
ДХИС-ийн сонсогчид 50 өрхөд хүнсний багцын тусламж үзүүлжээ
2020 оны 12-р сарын 02 өдөр, 15 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
