Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх” захирамж гаргасан. Энэ дагуу төрөөс халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, өрх толгойлсон гээд холбогдох хэлтэс, хороодоос ирүүлсэн судалгаанд үндэслэн хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүллээ. Зорилтот бүлгийн өрхүүдэд олгож буй энэхүү хүнсний багцын тусламж 2 удаагийнх бөгөөд нийтдээ 1150 өрхөд олгоод байна.
СБД: Зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ
2020 оны 12-р сарын 02 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )