Хот хооронд нийт 88 автобусаар 2735 зорчигч зорчжээ

2020 оны 12-р сарын 02 өдөр, 09 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
128439003_716853482272248_4667827225249150885_n

Нийслэлд шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдсан. Өнөөдөрөөс шинжилгээ авах цэгүүдэд харьцангуй иргэдийн дараалал бага байв.

Хот хоорондын нийтийн тээвэрээр 14 чиглэлд 74 автобус 2531 иргэн, орон нутгаас Нийслэл уруу 7 чиглэлд 14 автобус 204 зорчигч зорчсон. Нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон.

Улаанбаатараас хувийн 255 тээврийн хэрэгсэл зорчиж байна.

Үүссэн нөхцөл:

  • Бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй зэрэг саатлаас шалтгаалан иргэд хотоос гарч чадахгүй байх;
  • Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй;
  • Нийтийн тээврээр зорчигчид цагтаа ирэхгүй байх зэрэг саатлууд үүссэн.

Шийдвэрлэсэн асуудал:

Бүртгэлийн www.119.mn сайт бүрэн ажиллахгүй тул иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан иргэдэд мессежээр хүргэх, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмж ашиглаж мэдээлэл авч байхаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.