Хязгаарлалтад ороогүй 18 байгууллагын халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар

2020 оны 12-р сарын 01 өдөр, 08 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
niislel

Засгийн газрын ээлжит бус /2020.11.29/ хуралдаанаар хөл хорионы хязгаарлалтад ороогүй 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан. Ингэснээр:

  • Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа.
  • Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллага
  • Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тэвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
  • Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа
  • Сав баглаа боодол, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа
  • Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
  • Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа
  • Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  • Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас “Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар”-ыг гаргалаа.

Хязгаарлалтад ороогүй болон  өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа нь эхэлж буй нийт 18 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү зааврыг мөрдөж ажиллах бөгөөд уг баримт бичгийн хэрэгжилтэд Нийслэлийн онцгой комисс хяналт тавьж ажиллана гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.