НҮБ-ын Хүн амын сангаас МСҮТ, политехник коллежийн дотуур байрны суралцагчдад тусламж үзүүлэв

2020 оны 11-р сарын 30 өдөр, 15 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
003+-6

НҮБ-ын хүн амын сангаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотуур байранд байрлаж байгаа суралцагчдад халдвар хамгааллын хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн тус бүр нэг багц 10 хоногийн хэрэглээгээр хангалаа.

Уг тусламжид дотуур байранд байрлаж байгаа төр, хувийн хэвшлийн 15 сургуулийн 850 гаруй суралцагч хамрагдав. НҮБ-ын Хүн амын сангаас Ковид-19 цар тахлын үед дотуур байранд байрлаж байгаа суралцагчдыг халдварын аюулаас сэргийлэх, дархлааг дэмжих, орчны эрүүл ахуйг бүрдүүлэхэд түлхүү анхаарч дэмжлэг үзүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.