Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтээр ИНЕГ-аас хуваарилалт хийсний дагуу “Хүннү Эйр” компани 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлд орон нутгийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Орон нутаг болон Улаанбаатар хотод гацсан иргэдэд зориулсан тусгай үүргийн нислэгийг ИНЕГ-аас гаргасан хуваарийн дагуу 12 сарын 02-ны өдөр УБ-Алтай-УБ, УБ-Өлгий-УБ, 12 сарын 03-ны өдөр УБ-Ховд-УБ чиглэлд үйлдэнэ. Нислэгийн төлөвлөлтийг www.119.mn-д хүсэлт ирүүлсэн иргэдийн тооноос хамааран гаргасан бөгөөд иргэдийн зорчих хүсэлт нэмэгдвэл нэмж нислэг үйлдэх боломжтой юм.
“Хүннү Эйр” компанийн Мэдээлэл лавлагааны төв болон 7000-1111 дугаарын лавлах утас 11 дүгээр сарын 30-ны даваа гарагаас ажиллах ба зорчигч нь нислэгийн тийзээ онлайнаар бичүүлэхээс өмнө www.119.mn сайт руу орж зорчих хүсэлтээ илгээн PCR шинжилгээгээ өгсөн байх шаардлагатай. Мөн орон нутгаас ирэх зорчигчид энэ сайт руу орж хүсэлтээ илгээх ба шинжилгээг тухайн орон нутагт хийгдэж буй зохицуулалтын дагуу өгсөн байх шаардлага тавина.
Зорчигчид 94000651, 94000652/ Ховд/, 99049987, 94225111/Баян-Өлгий/, 99802227/ Говь Алтай/ дугаарын утсаар орон нутаг дахь “Хүннү Эйр” компанийн Төлөөлөгчийн газруудтай холбогдож, мэдээлэл авах боломжтой юм байна.