Орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авах ажлыг ЗХТЯ-ны ТНБ дарга С.Батболд ахлаж байна

2020 оны 11-р сарын 29 өдөр, 17 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7e4e7702d7d6f8a65cf8e4b85ca1fdb2

Хөдөө орон нутаг руу явах иргэдийн шинжилгээ авах ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд  зарим дүүрэгт тус шинжилгээг авах зохион байгуулалт муутай байна гэх шүүмжлэлийг дагуулаад байна. Шинжилгээ авах ажлын хэсгийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ахлаж байгаа бөгөөд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нар багт ажиллаж байна.

УОК, ЭМЯ нь шинжилгээ авах ажилд оролцоогүй бөгөөд ЭМЯ-аас оношлуур, нэг удаагийн хамгаалах хэрэгслээр хангаж ажиллаж байгаа аж.

Шинжилгээг цаашид орон нутгийн бүх иргэдийг хотоос гарч дуустал авах тул зохион байгуулалтаа сайжруулж, иргэдэд төвөг, чирэгдэл учруулалгүй, цагийн хуваарийн дагуу авах хэрэгтэй байгаа талаар иргэд ярьж байна. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.