Холын зайн гүйлтийн холбооны хамт олноос өнөөдөр /2020.11.26/ цар тахлын эрсдэлтэй үед гэр бүлээ орхин иргэд, олон түмэндээ мэдээ, мэдээллийг шуурхай, цаг алдалгүй хүргэхийг зорьж буй сэтгүүл зүйн салбарын хамт олонд сэтгэлийн дэм болгон 5000 амны хаалтыг МСНЭ-ээр дамжуулан хандивлаж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүслээ. МСНЭ-ээс тус хандивыг 21 аймагт ажиллаж, амьдарч буй сэтгүүлчдэд тухайн аймаг дахь салбар зөвлөлүүдээр дамжуулан хүргүүлэхээр ажиллаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ