2020.11.24-ний 11:00 цагаас хойш ХӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 3301 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал Улаанбаатарт 6, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй аж.
Нийслэлд бүртгэгдсэн зургаан тохиолдлын 1 нь ойрын хавьтал бүхий иргэн /давтан шинжилгээгээр/, бусад нь гэр бүл болон караокед үйлчлүүлсэн хүмүүс /тусгаарлагдсан хавьтлаас/ байна.
ХӨСҮТ-д халдварын батлагдсан тохиолдол болох 350 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратанд орсон 1, хүнд 3, хүндэвтэр 56, хөнгөн 291 хүн байна. Ийнхүү Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 699 болсон байна.