Жо Байден 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө

2020 оны 11-р сарын 24 өдөр, 19 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baidan_large

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ Жо Байденд шилжүүлэн өгөхтэй холбоотой анхан шатны журмын талаар “шаардлагатай зүйлсийг хийхийг” засаг захиргааны ерөнхий асуудал эрхэлсэн газарт /GSA/ үүрэг болголоо.

Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденыг сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрч, түүнд эрх мэдлийг шилжүүлэн өгөхөд бэлэн байгаагаа GSA болон тус газрын дарга Эмили Мерфи мэдэгдсэн гэж “CNN” телевиз урьд нь мэдээлсэн юм.

“Бидний үйл хэрэг тууштай үргэлжилж байна. Бид тэмцлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд бид ялна гэдэгт итгэлтэй байгаа. Гэсэн хэдий ч манай улсын ашиг сонирхлын үүднээс Эмили болон түүний багт анхан шатны протоколын талаар шаардлагатай бүх зүйлийг хийхийг зөвлөж байна. Багийнхандаа ч мөн үүнийг хий гэж хэлсэн” гэж Трамп “Twitter” хуудсандаа бичжээ. Тэрбээр мөн эх орныхоо төлөө “чин сэтгэлээсээ зүтгэсэнд” Мерфид талархал илэрхийлэв. Түүний хэлснээр GSA-гийн дарга “дарамт, сүрдүүлэг, доромжлол”-д өртсөн байна. “Түүнд, түүний гэр бүл эсвэл GSA-гийн ажилтнуудад ийм зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй байна” гэж Цагаан ордны одоогийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Ийнхүү Америкийн удирдагч сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс дахин татгалзсан хэдий ч эрх мэдлээ шилжүүлэх албан ёсны журмыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Байдены сонгуулийн штаб ч мөн асуудал эцэслэн шийдэгдсэнийг онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.