Эрээн хот дахь худалдааны төвийн ажилтнууд монголчуудад туслах хандивын аянд нэгджээ

2020 оны 11-р сарын 24 өдөр, 19 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2347127150785_1020386568440534_7586806624435238384_n_large

 БНХАУ-ын Эрээн хот дахь худалдааны төвүүд, хувь хүн, аж ахуйн нэгжүүдээс монголчуудад зориулсан хандивын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд Эрээн хотын Тянь Ли олон улсын худалдааны төвийн хамт олон багагүй хандив цуглуулжээ. 3-р давхарын 51 худалдаачид бэлэн гоймон 259 хайрцаг, маск 14600 ширхэг, гутал 1416 ширхэг, цагаан будаа 52 уут, гадуур хүрэм 3 ширхэг гэхчлэн нийт 51800 юаний үнэ бүхий хүнс, эд зүйлс цуглуулжээ.

Эрээн хот дахь Монголын консулын газарт Эрээний худалдааны төвүүд хувь хүн аж ахуйн нэгжүүдээс монголчуудад зориулсан цуглуулсан хандивыг хүлээлгэн өгөх юм.

Хандивын эд зүйлсийг цуглуулж нэгдсэн журмаар Монгол руу явуулж, УОК-т хүлээлгэн өгөх юм байна. Цаашид хандив тусламжууд үргэлжлэхээр байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.