Эмнэлэг, тусгаарлах байр, оношилгооны төвийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгажээ

2020 оны 11-р сарын 21 өдөр, 15 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
126050742_801505067296220_1353730879389206492_n_20201121032050

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 963 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.11.21/ байдлаар 153 удаагийн рейсээр 715 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 31 ажилтан, дөрвөн машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгасан байна. Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 173 нохой, муурыг устгажээ. Одоогийн байдлаар ариутгал, халдваргүйтэлийн 15 байгууллагын 28 машин, 74 ариутгагчид ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.