СБД: Зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний багцын тусламж үзүүлж байна

2020 оны 11-р сарын 21 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
126160590_2667095036935441_8807750441437082894_o

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр (2020.11.20) Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.

Тусламж, дэмжлэг авч байгаа эдгээр өрхүүд нь хүнсний эрхийн бичиг болон халамжийн чиглэлээр төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад үйлчилгээнд хамрагдаж байгаагүй боловч хөл хорионы улмаас цалин, орлогогүй болсон айлууд юм.

Дүүргийн “Коронавирус /COVID-19/ халдварт өвчний тархалтын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд ийнхүү өрхийн орлого багасч хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй болсон айл өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүлсээр байгаа ба өнөөдөр мөн ЗДТГ-аас 350 өрхөд дахин хүнсний багц тарааж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.