Дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдийн судалгаанд тулгуурлан ажилгүй, өндөр эрсдэлтэй 100 өрхийн 517 иргэнд хүнсний тусламж үзүүллээ.
Тусламжийг дүүргийн ИТХ-ын дарга, Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Батсайхан, Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн дэд тэргүүн О.Анхбаяр болон улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд иргэдэд хүргэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллалаа.