2020 оны 11 дүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар, нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа “Ковид-19” халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 426 сорьцонд шинжилгээ хийхэд 2 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.
ТУХАЙЛБАЛ:
• Сэлэнгэ аймагт 2 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 557 боллоо. Үүнээс 122 нь дотооддоо голомтлон халдварласан тохиолдол юм.
БАЙРШИЛ:
• Сэлэнгэ аймагт -53,
• Дархан-Уул аймагт 16
• Говьсүмбэр аймагт 1,
• Орхон аймагт 13,
• Дорноговь аймагт -6,
• Улаанбаатар хотод -33 тохиолдол илрээд байна.
ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 213 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 32, хөнгөн 180 байна.
Нийслэлд бүртгэгдсэн эхний тохиолдлын ойрын хавьтал болох 3 хүнээс караокед хамт үйлчлүүлсэн 6, мөн тэдний хавьтал болох гэр бүл, орон сууцны 18 хүнд халдвар илэрсэн байна.
Тухайлбал, халдвар тээгчийн ойрын хавьтал болох нэг орцны 20 айлын 60 гаруй иргэнээс 6 хүнд халдвар илэрсэн байна.