УИХ-ын гишүүн С.Амарсайхан гэргийн хамт “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд хандив өглөө

2020 оны 11-р сарын 20 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
124868289_179874507120195_7605709607124306961_o

2020 оны 11 сарын 20-ны 5 цагийн байдлаар дотоод дахь халдварын тоо 85 хүрсэн. Улаанбаатарт хотод хатуу хөл хорио тогтоогоод 9 хоног болж байна. Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Говьсүмбэрт коронавирусын халдвар батлагдсан.

Энэ хэцүү үед УИХ-ын гишүүн С.Амарсайхан гэргийн хамт 1.5 тонн гурил, 8 хайрцаг гоймон, 50кг будаа, 10кг элсэн чихэр, 2000ш маск, 48ш санитол, 8кг чихэр, 12л сүү, 20ш ургамлын тос зэрэг өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг ” Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд хандивлажээ.

“Өнгөрсөн жилийн өдийд Ид шидийн орон төвийг зорин ирж тог цахилгааны зардалд төрийн зүгээс нэг удаагийн дэмжлэг үзүүлж байсан Хотын дарга асан С.Амарсайхан гэр бүлийн зүгээс өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн хүргүүллээ. Хэцүү цагт хүүхдэд туслан биднийг дэмжин ажилласан С.Амарсайхан болон түүний гэр бүлд маш их баярлалаа хэмээн “Ид шидийн орон” төвийн үүсгэн байгуулагч Ч. Ганжавхлан өөрийн цахим хуудсандаа онцлон бичжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.