Монгол улсад “Ковид-19” халдварын 37 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 555 боллоо

2020 оны 11-р сарын 20 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
aiA3AGHFMMkMt6xOr45Q

2020 оны 11 дүгээр сарын 19-ний 17:00 цагаас хойш нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа “Ковид-19” халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 3625 сорьцонд шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.

ТУХАЙЛБАЛ:

·         Дархан-Уул аймагт 5 хүн,

·         Сэлэнгэ аймагт 10 хүн,

·         Дорноговь аймгийн Айраг суманд 1 хүн,

·         Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 4 хүн,

·         Улаанбаатар хотод 15 хүн,

·         2020.10.31-нд Өмнө Судан улсаас ирсэн 1 цэргийн алба хаагч,

·         2020.11.16-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 1 жолоочийн 3 дахь удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 555 боллоо.

БАЙРШИЛ:

·         Сэлэнгэ аймагт -51,

·         Дархан-Уул аймагт 16

·         Говьсүмбэр аймагт 1,

·         Орхон аймагт 13,

·         Дорноговь аймагт -6,

·         Улаанбаатар хотод -33,

·         Гаднаас зөөвөрлөгдсөн 2 тохиолдол илрээд байна.

ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 213 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 32, хөнгөн 180 байна.

Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 1562, орон нутгийн тусгаарлан ажиглах байранд 72 иргэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.