Томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

2020 оны 11-р сарын 14 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi baidal

Онцгой байдлын албаны хэмжээнд Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд албаны хэмжээнд томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Үүрэг гүйцэтгэх хугацаандаа иргэд, олон нийтэд хяналт тавьж, зам талбайд ариутгал халдваргүйтэл хийх зэргээр коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.