Хүндэтгэх шалтгаангүй гадуур гарсан 432 иргэн, 9 хүүхдийг гэрт нь буцаажээ

2020 оны 11-р сарын 14 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
124626740_4056086567752026_4658889289587942062_n

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2020.11.13-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.14-ний 07:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид 6564 иргэний явах чиглэл болон бичиг баримтыг шалгаж, хүндэтгэх шалтгаангүй 432 иргэн, бага насны 9 хүүхдийг гэр лүү нь буцааж, амны хаалт зүүгээгүй 16 иргэнд шаардлага тавьж зүүлгэсэн. Мөн бичиг баримтгүй 271, согтуу 5, орон гэргүй 1 иргэнд хууль ёсны шаардлага тавьж ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.