Албаны хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2020 оны 11-р сарын 13 өдөр, 21 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
124812840_1632747743589111_1984038152816628743_o-6xjki1n5g7m2gqbn39zwlrzmi49g8t3tfsxbfp8kbi8

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны А/253 дугаар тушаалаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын албаны хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Үүнд:

   -Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг бүрэн зохион байгуулж, алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулж, хатуу хөл хорионы үед алба хаагчдын бэлэн байдлыг хангуулах, зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр хяналт тавьж ажиллах,

-Ажлын цагийн тусгай горимоор ажиллуулж байгаатай холбогдуулан алба хаагчдын ажиллах боломж, дархлаа дэмжих амин дэм, хүнс хангамжийг төсөвт хүндрэл учруулахгүйгээр зохицуулан шийдвэрлэх,

– Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахад улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай солилцон, өндөр зохион байгуулалттай ажиллахыш холбогдох удирдлагуудад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ербнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.