Тусгаарлалтын 21 хоногийг багасгахгүй байх шалтгаан

2020 оны 11-р сарын 08 өдөр, 21 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123936766_699797323977864_9008047296606570508_o
Тусгаарлалтын 21 хоногийг багасгахгүй байх шалтгааны талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. 
  • 10.19-нд Сөүлээс ирсэн чартерын давтан шинжилгээнээс 4 хүнд Covid-19 илэрсэн. / 19 дэх хоног дээрээ /
  • 11.7-нд Алтанбулагаар орж ирсэн ОХУ-ын иргэнд /жолооч/ халдвар илэрснийг буцаасан.

Батлагдсан 362 тохиолдлоос 317 ( 88% )-г эмчилж, 43 хүнийг эмчилж байна. ( 2 хүнийг нутаг буцаасан)

Халдвар тархах гурван том эрсдэл байгааг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар олон нийтэд удаа дараа хэлж, маскаа зүүж, гараа байнга ариутгаж байхыг хэлсэн билээ.

Хэрэв хил дотроо Covid-19 цар тахал алдаж, бусад 100 гаруй улс шиг хөл хорио тогтоогоогүй ч нөхцөл байдал хүндэрвэл халдварын хүрээг газар авахуулахгүй байх арга зам бол маск, хувийн сахилга бат, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх юм.

Иймд маскаа зүүж, гараа ариутгая.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.