УОК: Хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүй

2020 оны 11-р сарын 07 өдөр, 15 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
124292719_698940844063512_4978060779679427893_o-6xgjk5g88r62rwjd95mhchc67bc2vlqhbk97imdpd1c

 Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан,  “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ.  Мөн коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тул УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй байна.

  Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг түр хааснаас хойш УОК-ын Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг дээрх боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Дээрх хоёр боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг олныг хамруулсан үйл ажиллагаанд очсон иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэгт хяналт тавьж ажиллахыг нийслэл, аймгуудын удирдлагуудад анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.