Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хальтиргаа гулгаа үүсч , говь талын нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.
2020 оны 10 дугаар сарын 20-ны 20 цагаас 10 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.