Улсын онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард 13 удаагийн захиалгат нислэгээр 3380 иргэнээ татан авахаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар хоёр удаагийн захиалгат нислэг үйлдээд байгаа юм.
Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас дараагийн захиалгат нислэгүүдээр ирэх иргэдийг байршуулах тусгаарлан ажиглах байруудын хуваарийг гаргасныг танилцуулж байна.
Тусгаарлан ажиглах байрны өөрчлөлтийг тухай бүр нь ОБЕГ-ын цахим хуудсаар мэдээлэх болно гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.