Өнгөрсөн жилийг Өмнөговь аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд мал сүргээ эрүүлжүүлэх, хашаа хороогоо ариутгах улмаар эрүүл баталгаат мах махан бүтээгдэхүүн, хүнс хэрэглэхэд чухал ач холбогдол бүхий Мал эмнэлгийн шинэ байрыг улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулжээ.
Хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болсныг албаныхан онцолж байлаа. Мөн энэ үеэр нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг сумдын малын эмч нарт хүлээлгэн өгсөн юм.