Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.24/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.08.23-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 399 хүний /PCR/ шинжилгээний хариу “СӨРӨГ” гарчээ.
ТУХАЙЛБАЛ:
– 08.09-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн /давтан/,
– 08.22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 268 хүн,
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүн,
– Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүн,
– Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүн,
– Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн,
– Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолооч,
– Сувилалын газруудад тусгаарлагдсан /ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан/ 5 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
– ХӨСҮТ-д 24 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтанд хамрагдаж байна.
– Цэргийн төв эмнэлэгт 53 хүн тусгаарлагдаж байгаагаас, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
– Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3562 хүн байна.
– Өчигдөр 271 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 3 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнд:
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 289 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 9 хүн хамрагдаж байна.
– Биеийн байдал хөнгөн 7, хүндэвтэр оноштой 2 хүн байна.