Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.