Тээврийн цагдаагийн албаны 25 алба хаагчид орон сууцны батламж олголоо

2020 оны 07-р сарын 03 өдөр, 12 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
106275275_1749151708558911_1313245623271006453_o

Дэлхий нийтээр тархаад буй коронавирус “Ковид-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн хүрээнд түрээсийн орон сууц өмчлөх “БАТЛАМЖ”-ийг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2020.07.03/ Тээврийн цагдаагийн албаны төв байранд зохион байгуулагдлаа. Энэхүү түрээсийн орон сууц өмчлөх “Батламж”-ийг тус албаны 25 алба хаагчдад гардуулав. Мөн арга хэмжээний үеэр ХЗДХЯ-ны шагнал “Цагдаагийн алдар” тэмдгээр 4 алба хаагч, “Хүндэт жуух” бичгээр 2 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.

106214116_1749150341892381_3319322711444125711_o (1)

Эх сурвалж: ТЦА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.