Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.26/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.25-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 171 шинжилгээ /PCR/ хийхэд гурван хүнд “Ковид-19” халдвар илэрчээ
Тухайлбал:
– 2020.06.25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос гурван хүн халдвартай болох нь батлагдсан байна.
– Эдгээр хүмүүс нь 22-23 насны 2 эрэгтэй, 1 эмэгтэй оюутан аж.
Бусад шинжилгээ:
– Ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүн /давтан,
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн,
– Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 26 жолооч,
– Тандалт судалгааны зорилгоор СХД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 3 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
– Энэ нь ОХУ-ын цэргийн сургуульд сурдаг 19 настай оюутан бөгөөд эмчилгээний хугацаа 43 хоног үргэлжилжээ.
– Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2566 хүн тусгаарлагдаж байна.
– Өчигдөр 126 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 17 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
– Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 624 хүн байна.
– 2020.06.26-ны 08:30 цагт ОХУ-ын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор ирсэн 75 цэргийн алба хаагчийг Багабаян амралтын газарт тусгаарлажээ.
– Эдгээр хүмүүсээс сорьц цуглуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд шинжилгээний хариу маргааш гарна.
– ХӨСҮТ-д 88 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 219 байна. Үүнд:
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 170 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 49 хүн хамрагдаж байна.
– Биеийн байдал хөнгөн 42, хүндэвтэр оноштой долоон хүн байна.