Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.25/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.24-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 333 шинжилгээ /PCR/ хийхэд 1 хүнд “Ковид-19” халдвар илэрлээ.
ТУХАЙЛБАЛ:
-2020.06.24-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 254 иргэнээс 64 настай нэг хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна.
БУСАД ШИНЖИЛГЭЭ:
-Ажиглах байранд тусгаарлагдсан 10 хүн /давтан,
-Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 253 хүн,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүн /давтан/,
-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 29 хүн,
-Тандалт судалгааны зорилгоор БЗД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс цуглуулсан 2 сорьц,
– Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 37 жолооч,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-2020.06.25-ны 07:00 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 114 иргэнээс эрүүл мэндийн үзлэг, асуумж, эрэмбэлэн ангилалаар гурван хүнийг “Сэжигтэй тохиолдол” хэмээн үзэж, ХӨСҮТ-д тусгаарлажээ.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2458 хүн тусгаарлагдаж байна.
Өчигдөр 338 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 22 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
ХӨСҮТ-д 81 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 216 байна. Үүнд:
-ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 169 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 47 хүн хамрагдаж байна.
-Биеийн байдал хөнгөн 41, хүндэвтэр оноштой зургаан хүн байна.
Эх сурвалж: #ЭМЯ