Монгол Улсын Засгийн газраас АНУ-д олгож буй тусламжийн барааг хүргэх тусгай нислэг өнөөдөр /2020.06.21/ 10:26 цагт хөөрлөө.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг тусламжийн барааг АНУ-ын Сиэтл хотод хүргэх бөгөөд нийт 18.6 тн ачаа тээвэрлэн явав.
Монголын цагаар өнөөдөр 21:00 цагт Сиэтл-д газардаж, ирэхдээ АНУ-аас 249 зорчигч болон Монголоос гарсан динозаврын ясыг эх орондоо авч ирэхээр төлөвлөж байна. Энэхүү нислэг нь Монгол Улс түүхэндээ анх удаа АНУ-руу шууд нислэг гүйцэтгэж буй гэдгээрээ онцлог юм.