Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.18/ ээлжит мэдээлэл хийлээ.
– 2020.06.17-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 363 шинжилгээ /PCR/ хийхэд дөрвөн хүнд “Ковид-19” халдвар илэрчээ.
– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээгээр Беларусь улсын дөрвөн жолооч халдвартай болох нь батлагдсан байна.
– 2020.06.17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 255 иргэнээс таван хүн ХӨСҮТ-д, 12 хүн Цэргийн төв эмнэлэгт, бусад нь ажиглах байруудад тусгаарлагджээ.
– Бусад шинжилгээ:
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
– Ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүн /Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн/,
– Тандалт судалгааны зорилгоор Баянхонгор аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 70 сорьц,
– Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан,
– Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
Тухайлбал:
– ОХУ-ын цэргийн болон бусад сургуулийн 19-23 насны 15 оюутан, мөн 35 настай 1 оюутан байгаа аж. Эмэгтэй 2, эрэгтэй 14 хүн байна.
– Эмчилгээний хугацаа 18-65 хоног үргэлжилжээ.
– Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
– Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 124 хүн тандалт, судалгаа, хяналт, эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 201 байна. Үүнд:
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 127 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 74 хүн хамрагдаж байна.
– Биеийн байдал хөнгөн 69, хүндэвтэр 5 хүн байгаа аж.