ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 111 боллоо

2020 оны 06-р сарын 17 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
103602334_2754510817994699_23611579417593938_o

2020.06.16-нд ХӨСҮТ-ийн 2 лабораторид 316 шинжилгээ /PCR/ хийжээ. Үүнд:
-Ажиглах байранд тусгаарлагдсан 267 хүн,
-Тандалт судалгааны зорилгоор Дундговь аймаг болон Баянгол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 23 сорьц,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн /давтан,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна. Тухайлбал:
-ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн 19 настай оюутан – эмчилгээний хугацаа 33 хоног үргэлжилжээ.
-ЕБС-ийн 15 настай сурагч – эмчилгээний хугацаа 31 хоног үргэлжилжээ.
-Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 4532 хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
-Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 129 хүн тандалт, судалгаа, хяналт, эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 197 байна. Үүнд:
-ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 111 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 86 хүн хамрагдаж байна.
-Биеийн байдал хөнгөн 78, хүндэвтэр 8 хүн. Жирэмсэн 3, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.

Эх сурвалж: #ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.