ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 258 шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020 оны 06-р сарын 15 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Nyamhuu EMY_6280

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.15/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.06.14-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 258 шинжилгээ /PCR/ хийжээ.

Үүнд:

– 05.26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 231 хүн /давтан/,
– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 10 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
– Эдгээр хүмүүсийн 8 нь оюутан, 2 нь 49-65 насны иргэн бөгөөд эмчилгээний хугацаа 17-55 хоног үргэлжилжээ.

– Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5328 хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
– Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 2061 хүн байна.
– Өчигдөр 5 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 9 хүн гэрийн тусгаарлалт руу шилжсэн байна.
– Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 132 хүн тандалт, судалгаа, хяналт, эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 197 байна.
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 105 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 92 хүн хамрагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.