СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Та сошиал орчинд гарч буй заруудыг нягталж шалгахгүйгээр итгэдэг юм БИШ БИЗ?

2020 оны 06-р сарын 15 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8y4jc (1)

“Covid-19” халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хууран мэхлэх аргаар ашиг хонжоо хайгчид цаг үеийн эмзэг байдлыг далимдуулан цахим орчинд гэмт хэрэг үйлдэх нь ихсэх болсон. Залилагчийн гол арга, хэлбэр нь онлайн худалдаа, бараа бүтээгдэхүүн зарах, мөнгийг өсгөж өгөх амлалт, амны хаалт, гар ариутгалын бодис, хамгаалах хувцас, хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой байна.

Нөгөө талаас коронавирустэй холбоотой сонирхол татсан гарчиг бүхий холбоос, и-мэйл нь иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх, хийсвэр эрэлт бий болгох, тэр бүү хэл энэхүү хуурамч холбоос, хаягаар дамжуулан таны хувийн мэдээллийг олж авах зорилготой байна.  Тиймээс иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй и-мэйл, хавсралт, холбоосыг нээхгүй байж зөвхөн албан ёсны эх сурвалж нь баталгаатай сайтаас цаг үеийн мэдээлэл авч хэвшинэ үү.

Иймд олон нийт, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж:

  • Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулахгүй байх;
  • Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас захиалга хийхгүй байх;
  • COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
  • Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байж сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Мөн банк таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг болон гүйлгээний нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг банк өөрийн албан ёсны вэбсайт болон аппликэйшнээс бусад сувгаар асуудаггүй болохыг АНХААРНА УУ.

Arslan.mn

Дашрамд дурдахад, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна. Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.