2020.06.11-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 241 шинжилгээ /PCR/ хийжээ. Үүнд:
-Тандалт судалгааны зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн 6 сорьц,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүн /давтан/,
-Увс аймагт тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн /давтан/,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 39 жолооч,
– Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 181 хүний шинжилгээгээр гурван хүнд “Ковид-19” халдвар илэрсэн байна.
-Тухайн тохиолдол нь, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс бөгөөд ажиглах байранд тусгаарлагдаж байжээ.
-Нийт 184 зорчигч ирснээс 3 нь тэр даруй ХӨСҮТ-д тусгаарлагдсан ч, шинжилгээгээр халдвар илрээгүй байна.
-Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан зургаан хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
– Тухайлбал 19-22 насны таван оюутан, 33 настай нэг иргэн байгаа бөгөөд 4 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй аж.
-Орон нутгийн 16 чиглэлд галт тэргээр зорчсон 5414 хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
-2020.06.11-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнээс 12 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад нь ажиглах байранд тусгаарлагджээ.
-Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1815 хүн байна.
-Өчигдөр 17 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 137 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 197 байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 95 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 102 хүн хамрагдаж байна.
-Эмчилгээнд хамрагдсан иргэдээс биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 11 хүн байна.
-Мөн жирэмсэн 3, элэгний хорт хавдартай 1, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.
Эх сурвалж: #ЭМЯ