2020.06.10-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 315 шинжилгээ /PCR/ хийхэд халдвар илрээгүй байна. Тухайлбал:
-Тандалт судалгааны зорилгоор нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 9 сорьц,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 167 хүн /давтан/,
-Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор ирсэн ачаа тээврийн 23 жолооч,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 28 жолооч,
-Зэвсэгт хүчний байгууллагуудаас цуглуулсан 77 сорьц,
-2020.06.10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээний хариу “СӨРӨГ” гарчээ.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт буюу Энх-Саран сувилал руу шилжлээ.
-Эдгээр хүмүүс нь ОХУ-ын Москва хотын цэргийн дээд сургуулийн оюутнууд байна.
– Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 175 хүнээс 3 нь ХӨСҮТ-д, 12 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад нь ажиглах байруудад тусгаарлагдаж байна.
-Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1638 хүн байна.
-Өчигдөр 263 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, долоон хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 194 байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 89 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 105 хүн хамрагдаж байна.
-Эмчилгээнд хамрагдсан иргэдээс биеийн байдал хөнгөн 89, хүндэвтэр 16 хүн байна.
-ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан иргэдээс 58 нь сувилалд, 16 нь гэрийн тусгаарлалтанд байгаа бол, 15 нь ажиглалт тандалтын хугацаа нь дуусч тусгаарлалтаас гарчээ.
-Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 149 хүн эмчилгээ, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
Эх сурвалж: #ЭМЯ