Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

2020 оны 06-р сарын 08 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
101669557_2731375366974911_2475946080281278401_o

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 194 боллоо.
-2020.06.07-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 46 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал:
-Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн /давтан/,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээгээр нэг хүнд “Ковид-19” халдвар илэрчээ.
-Тухайн тохиолдол нь, Алтанбулаг боомтоор ирсэн ОХУ-ын 38 настай иргэн байна.
-Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 1622 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
-Нийт батлагдсан 194 тохиолдлоос ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 75 хүн байна. Өдгөө 119 хүн эмчилгээ, ажиглалтад байгаа юм.
-ХӨСҮТ-д 155 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1224 хүн байна.
-Өчигдөр 1 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтанд шилжжээ.

Эх сурвалж: #ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.